19:39
22.06.2026
Даваа
ОХУ-АСЕАН-ы харилцааг бэхжүүлэхээр тохиролцжээ
21.06.26 21:34

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн орнуудтай (АСЕАН) эдийн засаг, улс төрийн харилцаагаа бэхжүүлэх зорилго бүхий дээд хэмжээний уулзалтыг Казань хотноо пүрэв гарагт зохион байгуулах үеэрээ тус эвсэлтэй тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлжээ.

Казанийн уулзалтад оролцсон удирдагчид Орос болон АСЕАН-ы гишүүн орнууд буюу Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Зүүн Тимор, Вьетнам хоорондын “стратегийн түншлэл”-ийг цаашид өргөжүүлэхээр тохиролцсон байна.

“Энэхүү стратегийн түншлэл нь геополитикийн тогтворгүй байдлын үед Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл болж, аюулгүй байдлын тэнцвэртэй тогтолцоо, тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” гэж В.Путин дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр баталсан тунхаглалд удирдагчид “улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа, бүрэн эрхийг харилцан хүндэтгэсэн, олон улсын эрх зүй болон  НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг удирдлага болгосон, шударга, олон туйлт дэлхий ертөнц”-ийг цогцлоох нийтлэг эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолсон байна.

Ираны дайнаас үүдэн дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом өссөнтэй холбогдуулан Филиппин, Индонез, Тайланд, Вьетнам зэрэг АСЕАН-ы хэд хэдэн гишүүн улс ОХУ-аас түүхий нефть импортолсон бөгөөд зарим нь цаашид худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: КАЗАНЬ /Kyodo/

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.