18:20
22.06.2026
Даваа
ОХУ-ын Элчин сайд болон Тувагийн тэргүүн Улаанбаатар хот дахь Дашчойлин хийдэд зочиллоо
21.06.26 22:00

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг нар Монголын буддын шашны томоохон хийдүүдийн нэг болох Дашчойлин (Зүүн Хүрээ) хийдэд зочиллоо. Энэ тухай ОХУ-ын Элчин сайдын яамнаас иш татан “Aist Global TV” суваг мэдээлэв.

Айлчлалын үеэр В.Т.Ховалыг тус хийдийн хамба лам Ч.Дамбажавт ирэх 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Кызыл (Тува) хотод зохион байгуулагдах Олон улсын буддистуудын IV дүгээр форум-ын урилгыг гардуулан өглөө.

Олон улсын буддистуудын форум нь салбарын эрдэмтэд, шашны зүтгэлтнүүд болон янз бүрийн орны олон нийтийн төлөөллүүдийн хооронд хэлэлцүүлэг өрнүүлдэг томоохон талбар юм. Эхний хоёр удаагийн форум Буриадад, гурав дахь нь Халимагт болж байсан бол энэ жил анх удаа Тува улс хүлээн авч байна. Түүнчлэн тус форумд Монгол, Энэтхэг, Хятад, Непал болон бусад орны зочид, төлөөлөгчид оролцох төлөвтэй байна.

Эх сурвалж: ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Aist Global TV

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.