15:29
09.11.2024
Бямба
Дэлхийн фижитал наадмын гарааг Орос улс тавилаа

ОХУ-ын Казань хотноо фижитал спортын “Ирээдүйн наадам” хоёр долоо хоног зохиогдоод өндөрлөлөө.

Татарстаны нийслэл Казаньд цугласан 2000 гаруй тамирчны зарим нь гэртээ харьж амжаагүй байхад наадмын тухай дэлхийн хэвлэлүүд бичээд эхэлжээ. “Ийм өргөн цар хүрээтэй спортын наадмыг дээд түвшинд зохион явуулах чадвараараа өнөөдрийн байдлаар Оростой эн тэнцэх улс байхгүй” хэмээн бичиж байна.

“Ирээдүйн наадам”-д оролцсон Испанийн тамирчин “Дэлхийд анх удаа биеийн хүчний болон виртуаль спортын төрлийг хослуулсан тэмцээнийг танай улс санаачлан, амжилттай зохион байгууллаа, одоогоор ийм зүйлийг дэлхийн хэн ч үзээгүй!” хэмээн хэлсэн.

Наадамд дэлхийн 100 гаруй орны тамирчид спортын 21 төрлөөр өрсөлдсөн. Тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүрээс 2 тэрбум хүн үзсэн гэсэн тоо баримт тэмцээн хүмүүст ямар сонирхолтой байсныг илтгэнэ.

Хятадын багийн төлөөлөгчийн хэлснээр “Ирээдүйн наадам” байж болох бүхий л зоримог хүлээлтээс давсан зүйл байжээ.

Фижиталын анхдугаар наадмын медальтнуудаар ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Беларус, Испани, Өмнөд Солонгос, Филиппин, Уругвай, Эквадор, Аргентин, Колумбийн 236 тамирчин тодорлоо. Дараагийн наадмыг өөрсдийн орондоо зохион явуулах хүсэлтийг 9 улс илэрхийлжээ.

ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан олон орны тамирчид наадамд ирж оролцсоныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Өмнөд Солонгосын багийн тамирчин “Ийм хэмжээний тэмцээнийг бид алгасч төвдсөнгүй. Тэмцээнд оролцож үеийнхэнтэйгөө харилцаж, ур чадварынх нь түвшин хэр байгааг, киберспортын шинэ чиг хандлага ямар байгааг мэдрэхийг хүссэн. Хоригийн тухайд, тэр бол томчуудын хэрэг, бидэнд тэр хамаагүй” хэмээн хэлсэн юм.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.