00:53
09.11.2026
Даваа
Орос улс Монголын шатахууны асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн
07.11.26 20:40

Орос улс Монголын шатахууны асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн

Алексей Евсиков: Түлшний нөөцийг зөөврийн цистернүүдэд хадгалах боломжтой. Үүний тулд ердөө 200 ширхэг цистерн худалдан авч, Улаанбаатар төмөр замын дагуу байрлуулахад хангалттай. Тухайлбал, Сүхбаатараас эхлээд Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд хүртэл байрлуулж болно. Ингэснээр Монголын хэрэглэгчид түлшний нэмэлт нөөцөөр байнга хангагдах боломж бүрдэнэ. Манай улсын томоохон компаниудын нэг болох «РМ Рейл» нь «Газпром нефть», «Роснефть» компаниудыг цистернээр хангадаг. Тус компани Монголын талд ийм санал тавьсан. Одоо энэ саналыг ажил хэрэг болгох шаардлагатай байна.

Эх сурвалж: aistglobaltv.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.