00:53
09.11.2026
Даваа
МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙН “ХЯАГТ” БООМТЫГ ШИНЭ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ШИНЭЧИЛЖ, НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

ОХУ-ын Буриад Улс дахь Монгол, Оросын хилийн “Хяагт” авто замын боомтод ачаа тээврийн хэрэгслийг шалгах зориулалттай шинэ тоног төхөөрөмж суурилуулжээ.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн жин, оврын хэмжээг хянах систем болон рентген үзлэгийн портал төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр ачааны автомашиныг илүү хурдан шалгаж, тээвэрлэхийг хориглосон эд зүйлсийг илрүүлэх боломж нэмэгдэх аж.

Энэхүү шинэчлэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэрэгжүүлж байгаа бөгөөд ачааны автомашины үзлэг шалгалтын хугацааг 10 минут хүртэл бууруулах зорилготой юм.

Одоогоор ийм төрлийн тоног төхөөрөмжийг Казахстан, Хятадтай хиллэдэг Забайкальск, Кани-Курган, Пограничный зэрэг боомтыг багтаасан нийт 12 боомтод ашиглаж байна.

Эх сурвалж: Буриад Улсын Засгийн газар

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.