01:13
16.06.2026
Мягмар
Монголын Парламент гадаадын зээлийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
15.05.26 13:45
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Гадаадын зээлийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж, УИХ яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хуулийн төсөлд тусгагдсанаар, уг хуулийн үйлчлэл нь газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдэд хамаарах аж. Хуулийн төсөлд эдгээрээс бусад төслийг тусгахыг хориглосон бөгөөд дээрх төслүүдийг санхүүжүүлэх зардал нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээнээс давж болохоор зохицуулжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг (Montsame)
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.