03:53
05.06.2026
Баасан
Улаанбаатарт Орос хэлний өдрийг тэмдэглэнэ
Жил бүрийн зургаадугаар сарын 6-нд дэлхий даяар тэмдэглэдэг Орос хэлний өдрийг тохиолдуулан Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв “Русский дом” орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй багш, сурган хүмүүжүүлэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Орос хэлний өдөр нь орчин цагийн оросын утга зохиолын хэлний үндсийг тавьсан нэрт яруу найрагч Александр Сергеевич Пушкины мэндэлсэн өдөртэй давхцдгаараа онцлог бөгөөд орос хэл, утга зохиол, соёлын өвийг сурталчлан таниулах олон улсын ач холбогдолтой өдөр юм.
Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улсад орос хэл, соёлыг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш нар, боловсролын байгууллагын төлөөлөл болон хамтран ажиллагч байгууллагуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлэн алдаршуулахын зэрэгцээ мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Арга хэмжээний хүрээнд:
  • Уран бүтээлийн хамтлагуудын тоглолт,
  • Хамтран ажиллагч түншүүд болон орос хэлний багш нарыг шагнаж урамшуулах ёслол,
  • Сургалт, заах арга зүйн ном, гарын авлага хүлээлгэн өгөх ажиллагаа,
Орос хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Людмила Алексеевна Вербицкаягийн амьдрал, бүтээлд зориулсан “Манай гаригийн орос хэлний тэргүүлэх эрдэмтэн” баримтат киноны үзвэр зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв “Русский дом”
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.