02:46
05.06.2026
Баасан
БНХАУ-ын тэргүүлэх эрдэмтэд Забайкалье-ийн уран олборлолтын ПГХО үйлдвэрт зочиллоо
ОХУ-ын Забайкальском хязгаарын Краснокаменск хотноо олон улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чухал уулзалт боллоо. ОХУ-ын Төрийн өмчит «Росатом» корпораци болон БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд Хятадын шилдэг эрдэмтдийн төлөөлөгчид тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Приаргуны уул-химийн үйлдвэрлэлийн нэгдэлд (ППГХО) зочилсон байна. Энэ тухай тус компанийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Хэ Хунпинээр ахлуулсан тус төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд геологи, геофизик, уулын чулуулгийн механикийн чиглэлийн тэргүүлэх шинжээчид багтжээ. Хятадын эрдэмтэд ППГХО нэгдлийн үйлдвэрлэлийн хүчин чадалтай нарийвчлан танилцаж, Тулукуй болон Красный Камень ил уурхайнууд, шинээр баригдаж буй 6 дугаар уурхайн талбай, түүнчэн агуулга багатай “ядуу” хүдрийг нуруулдан уусгах талбайн үйл ажиллагааг газар дээр нь үзэж сонирхсон байна.
Уулзалтын үеэр ППГХО-ийн ерөнхий захирал Иван Киселев зочдод үйлдвэр болон Краснокаменск хотын түүхэн замналыг танилцуулж, тус нэгдэл нь ОХУ-ын цөмийн эрчим хүчний салбарт стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг болохг онцоллоо.
Ураны хайгуул, олборлолтын салбарт хамтарна
Хятадын эрдэмтдийн тэмдэглэснээр Орос, Хятад улс дахь ураны ордууд нь геологийн тогтоц, үүсэл гарлын хувьд ижил төстэй шинж чанартай байна. Энэ нь хоёр улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түншлэлд асар том боломжийг нээж байгаа аж. Уулзалтын үр дүнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
  • Туршлага солилцох: Ураны ордын эрэл хайгуул, судалгааны ажлын арга барилаа хуваалцах;
  • Технологийн хөгжүүлэлт: Агуулга багатай болон стандарт бус хүдрийг үр ашигтайгаар боловсруулах технологийг хамтран хөгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээ: Хоёр улсын ураны салбарын ирээдүйд чиглэсэн хамтарсан хайгуул, судалгааны ажлыг эхлүүлэх.
«Энэхүү айлчлал нь зөвхөн туршлага солилцоод зогсохгүй, дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ашигт малтмалын олборлолтын үр ашгийг дээшлүүлэхэд чухал суурь болох юм» хэмээн ППГХО компанийн хэвлэлийн албаны мэдээлэлд дурджээ.
Эх сурвалж: Приаргуны уул-химийн үйлдвэрлэлийн нэгдлийн (ППГХО) албан ёсны мэдээллийн хуудас

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.