00:44
20.06.2026
Бямба
Бүгд найрамдах АВСТРИ улсаас МОНГОЛ улсын хавсран суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Волф Диетрихийг хүлээн авч уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Волф Диетрихийг хүлээн авч уулзан, хоёр орны соёл, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаанд ахиц гарч, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзны тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байгааг сайшаав. Цаашид хоёр улсын аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар санал нэгдэв.

Эх сурвалж: Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.