23:18
19.06.2026
Баасан
Дэлхийн шинэ ургацад зориулсан оросын шинэ комбайн
19.06.26 11:26
«Ростсельмаш» компани ОХУ-д үйлвэрлэсэн хамгийн хүчирхэг тэжээл хураагч «RSM F 2750» комбайныг цувралаар үйлдвэрлэж эхэллээ.
«RSM F 2750» комбайны техникийн давуу тал нь 770 морины хүчин чадалтай хүчирхэг хөдөлгүүртэй бөгөөд цагт 280 тонн хүртэлх бүтээмжтэй ажиллах боломж олгодог. Улирлын хугацаанд нийт 30 мянган тн тэжээл боловсруулах хүчин чадалтай.
Инженерийн шинэлэг шийдлүүд нь үр тариа бутлалтын чанарыг 99.9 хувьд хүрдэг. Уг машины өндөр үр ашигтай байдал нь тариаланчдад тэжээл бэлтгэх ажлыг асар богино хугацаанд гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 2026 онд үйлдвэрлэх комбайнууд аль хэдийнэ эзэнтэй болж захиалга нь дууссан байна.
Эх сурвалж: Aist Global TV
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.