14:57
29.06.2026
Даваа
Киргизэд Монголын алтны хүдрийг амжилттай цэвэршүүлжээ

Бүгд Найрамдах Киргиз Улсад анх удаа Монгол Улсаас нийлүүлсэн алтны хүдрийг амжилттай цэвэршүүлсэн талаар “Кыргызалтын” ХК албан ёсоор мэдээллээ. Тус компани Киргизийн түүхэнд энэ төрлийн анхны төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүлж байна.

Good Delivery ангиллын шаардлагыг бүрэн хангасан бэлэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулсны нийт дүн 12 сая ам.доллараас давсан талаар компаниас онцолсон байна.

“Кыргызалтын” ХК нь Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбоо (LBMA)-ны олон улсын магадлан итгэмжлэлтэй бөгөөд энэ нь тус компанийн үйлдвэрлэсэн алт чанар, цэвэршилт, гарал үүслийн бүртгэл, мөрдөх тогтолцооны өндөр стандартыг хангаж буйг баталгаажуулдаг.

Компанийн мэдэгдэлд “Төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь ‘Кыргызалтын’ ХК орчин үеийн үйлдвэрлэлийн хүчин чадал, шаардлагатай технологийн чадамж, олон улсын түвшний алт цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтойг харууллаа. Бид 999.9 сорьцын өндөр ликвидтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх нөхцлийг бүрдүүлсэн” хэмээн дурджээ.

Мөн энэхүү амжилт нь цаашид үнэт металлын боловсруулалт, алт цэвэршүүлэх чиглэлээр гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төслүүд хэрэгжүүлэх өргөн боломж нээж буйг компаниас онцолсон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.