13:29
25.06.2026
Пүрэв
Хятадаас шүлхийн эсрэг 1.65 сая тун вакцин оруулж ирэв

Монгол Улс БНХАУ-аас шүлхий өвчний “SAT-1” штаммын эсрэг 1.65 сая тун вакцин хүлээн авсан талаар тус улсын Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) мэдээлснийг “MongolianNews” уламжлав.

Сүүлийн үед гарсан малын гоц халдварт өвчний дэгдэлтийг хязгаарлах, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх хүрээнд тус вакциныг худалдан авч, ийнхүү тээвэрлэн авчирсан болохыг МЭЕГ-аас мэдээлсэн байна.

Ташрамд дурдахад: Шүлхий нь үхэр, хонь, ямаа, гахай зэрэг тэмээлжүү болон салаа туурайтан амьтдад халдварладаг олон улсын хэмжээнд өндөр эрсдэлтэйд тооцогддог вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм. Үүнээс “SAT-1” штамм нь онцгой хоруу чанартайд тооцогддог бөгөөд агаар дуслын замаар, мөн халдварласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүн болон зэрлэг амьтдаар дамжин маш хурдан тархах эрсдэлтэй байдаг тул мал эмнэлгийн байгууллагууд анхааруулж байна.

Эх сурвалж: MongolianNews

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.