08:54
17.11.2026
Мягмар
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд уур амьсгал, усны нөөцийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчтэй уулзав
16.11.26 12:32

МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг Талуудын 31 дүгээр бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд уур амьсгал, усны нөөцийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Р.Эдельгериевтэй энэ сарын 12-нд уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхийн чухлыг онцлов. Түүнчлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан COP17 бага хуралд оросын тал идэвхтэй оролцож, хэлэлцээний үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Талууд цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, усны нөөцийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Энэ хүрээнд COP17 бага хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, даргалагч улсын хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Э

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.