08:54
17.11.2026
Мягмар
М.Андреева улирлын Хаалтын тэмцээнд түрүүллээ
16.11.26 12:22

ОХУ-ын теннисчин Мирра Андреева АНУ-ын Индиан-Уэллс хотод болсон эмэгтэй теннисчдын холбооны (WTA) улирлын Хаалтын тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга боллоо.

Шийдвэрлэх тоглолтод тэрбээр Украины теннисчин Элина Свитолинаг 7:5, 6:3 харьцаагаар хожжээ. Тоглолт нэг цаг 48 минут үргэлжилсэн байна. М.Андреева хоёр удаа давуулалтаар оноо авч, дөрвөн удаа давхар алдаа гаргасан бол 16 брейк-пойнтын зургааг нь амжилттай ашигласан байна. Харин Свитолина нэг ч давуулалтаар оноо авч чадаагүй бөгөөд дөрвөн удаа давхар алдаа гаргаж, 12 брейк-пойнтын гурвыг нь амжилттай ашигласан байна. Ийнхүү хоёр теннисчний  тоглолтын харьцаа Андреевын талд 3:1 болжээ.

М.Андреева 19 насандаа улирлын Хаалтын тэмцээнд түрүүлснээр 2004 онд 17 настайдаа уг цомыг хүртсэн Мария Шараповагаас хойших хамгийн залуу аварга боллоо. Түүнчлэн ОХУ-ын теннисчдээс сүүлийн 22 жилд энэ тэмцээнд түрүүлсэн анхны тамирчин болжээ.

Улирлын дүнгээр М.Андреева анх удаа дэлхийн чансааны хоёрдугаар байрт эрэмбэлэгдэнэ. ОХУ-ын теннисчин хамгийн сүүлд 2012 онд уг тэмцээний финалд шалгарч байсан бөгөөд тухайн үед М.Шарапова АНУ-ын теннисчин Серена Уильямст хожигдож байжээ.

Статистикийн Opta байгууллагын мэдээлснээр, М.Андреева WTA-ийн улирлын Хаалтын тэмцээнд оролцохдоо нэг ч сет алдалгүй түрүүлсэн түүхэн дэх гурав дахь теннисчин болжээ. Үүнээс өмнө Крис Эверт 1972 онд, Серена Уильямс 2001 онд ийм амжилт үзүүлж байв.

Мөн Андреева энэ улиралд WTA-ийн тэмцээнүүдэд хамгийн олон буюу 55 удаа түрүүлсэн теннисчин болж, дэлхийн чансааг тэргүүлэгч, Казахстаны нэрийн өмнөөс тоглодог Елена Рыбакинагийн 54 хожлыг давжээ.

Э.Свитолина 2018 онд улирлын Хаалтын тэмцээнд түрүүлж байсан бол 2019 онд мөн финалд шалгарч байжээ.

Эх сурвалж: RIA Novosti

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.