ОХУ-ын «Оросын төмөр зам» (РЖД) ХК болон БНХАУ-ын төрийн өмчит «Хятадын төмөр замууд» корпораци Бээжин–Эрхүү чиглэлийн №3/4 олон улсын галт тэргийг Улаанбаатараар дайруулан аялуулахаар тохиролцлоо. Энэ тухай РЖД-ийн цахим хуудсанд мэдээлжээ.
Галт тэрэг анхны аялалаа энэ оны 11-р сарын 25-нд Бээжингээс, 11-р сарын 28-нд Эрхүүгээс эхэлнэ. Долоо хоногт нэг удаа явах бөгөөд хуваарь дараах байдалтай байна (орон нутгийн цагаар).
Бээжингээс Эрхүү рүү
Эрхүүгээс Бээжин рүү
Замдаа галт тэрэг Жинин, Эрээн, Замын-Үүд, Сайншанд, Чойр, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар, Наушки, Улаан-Үд, Слюдянка өртөөнд зогсоно.
Бүрэлдэхүүнийг Хятадад үйлдвэрлэсэн зорчигчийн вагонууд бүрдүүлнэ. Үүнд купе, СВ, ресторан болон цахилгаан станцын вагонууд орно.
Тасалбарын худалдаа ойрын хугацаанд нээгдэнэ. ОХУ-ын нутаг дахь төмөр замын кассаас Оросын болон Монголын өртөөнөөс гарах тасалбарыг, БНХАУ-д Хятадын өртөөнөөс гарах тасалбарыг авч болно. Тасалбарыг галт тэрэг хөдлөхөөс 60 хоногийн өмнөөс худалдана.
Өмнө нь Орос, Хятадын нийслэлүүдийн хооронд Москва–Бээжин чиглэлийн шууд олон улсын галт тэрэг Эрхүү, Улаанбаатарт зогсож аялдаг байв. Тус галт тэрэг 2020 оны 2-р сард коронавирусийн тахлаас шалтгаалан зогссон.
Эх сурвалж: РЖД-ийн цахим хуудас