08:56
15.11.2026
Ням
“Оюу Толгой” ХХК ногдол ашгаа 2027 оноос олгоно гэж захидлаар мэдэгджээ
13.11.26 19:57

 “Оюу Толгой” ХХК, “Рио Тинто” групээс ногдол ашгаа 2027 оноос олгоно гэдгээ захидлаар ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд, “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд “Оюу Толгой” компаниас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох тухай санал солилцсон. Засгийн газраас 2027 онд “Оюу Толгой” ХХК-аас гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гаргаж байна. Энэ нь тус компанийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм гэдгийг захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, “Оюу Толгой” ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ногдол ашиг нь Засгийн газар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иар дамжуулан эзэмшдэг 34 хувийн эзэмшилд тохирох хуваарилалт бөгөөд төсвийн орлогыг багагүй хэмжээгээр тэлэх хүлээлттэй байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.