01:20
09.11.2026
Даваа
УЛААН-ҮД ХОТЫН ТӨВИЙН ГУДАМЖУУДАД МОНГОЛ, ОРОСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 105 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САМБАРУУД БАЙРЛУУЛЖЭЭ
06.11.26 14:27

Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан Буриадын нийслэл Улаан-Үд хотын төв гудамжуудад баярын сурталчилгааны самбарууд байрлуулжээ.

1921.11.5-нд Москвад ЗСБНХУ-ын өмнөх Оросын Зөвлөлт Холбоот Социалист Бүгд Найрамдах Улс (РСФСР) болон Монгол Ардын Улсын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын эрх тэгш хамтын ажиллагааны үндэс суурийг тавьжээ.

Хоёр орны хамтын түүхэнд:
– 1939 оны Халхын голын байлдаан дахь хамтын ялалт;
Аугаа эх орны дайны жилүүдэд Монгол Улсаас ЗХУ-д үзүүлсэн тусламж;
– 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсэхэд ЗХУ-ын үзүүлсэн дэмжлэг;
– 1981 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэг зэрэг түүхэн үйл явдлууд багтдаг.

Ийнхүү Монгол, Оросын найрсаг харилцааны түүхэн ойг Буриад Улсад мөн тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эх сурвалж: Представительство МИД России в г. Улан-Удэ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.