ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай COP17 хурлын үеэр Монгол Улсад 2,800 гаруй зочид, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.
Онгоцны буудлаас зочид буудал хүртэл 5 маршрутаар 60 гаруй автобус, зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус үйлчилнэ.
Нийтдээ 160 гаруй автобус, 150-200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөж байна.
Өглөөний цагаар автобуснууд 5-10 минутын давтамжтай, өдөр болон оройн цагаар 10-20 минутын давтамжтай үйлчлэхээр зохион байгуулж байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ