21:15
26.07.2026
Ням
Олон улсын олимпын хороо Оросын олимпын хорооны эрхийг түр сэргээлээ
26.07.26 19:52

Олон улсын олимпын хороо (ОХОХ) Оросын олимпын хорооны (ООХ) эрхийг түр хугацаанд сэргээлээ.

Гэсэн хэдий ч спортын дэлхийд болж буй энэхүү чухал үйл явдалтай зэрэгцэн АНУ-ын хөлбөмбөгчинд ногдуулсан сахилгын шийтгэлийг өөрчилсөнтэй холбоотой томоохон шуугиан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өрнөж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ФИФА-гийн дарга Джанни Инфантино руу утасдсаны дараа тус тамирчны тэмцээнд оролцох эрхийг хасах бодит шийтгэлийг шалгуур нөхцөлтэй шийтгэл болгон өөрчилсөн юм.

ОХОХ-ны шийдвэрийг тайлбарлахдаа хөнгөн атлетикч Людмила Петрова Оросын тамирчид Олимпын наадамд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

«Зам нээгдлээ, одоо ногоон гэрэл асна гэж би бодож байна. Манай тамирчид Олимпын наадамд бэлтгэж, тэнд амжилттай оролцох болно» хэмээн Петрова мэдэгдэв. Сануулахад, тэрээр алдартай Нью-Йоркийн марафонд ялалт байгуулсан цорын ганц Орос тамирчин юм.

Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцоход ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй гэдэгт тэрээр итгэлтэй байгаагаа илэрхийлээд, спортын дэлхий дахь Оросын эсрэг бойкот одоо нэгэнт түүх болон үлдэнэ гэж үзэж байгаагаа хэлэв.

«Энэ бүхэн нэгэнт дууссан, одоо Оросын тамирчид урьдын адил оролцож эхлэх бөгөөд бүх зүйл гайхалтай сайхан болно гэж би бодож байна» хэмээн Петрова нэмж хэлэв.

Ийм нөхцөлд ОХОХ-ны зөвлөмжүүд шийдвэрлэх ач холбогдолтойг тэрээр тухайлан онцлов.

«Энэхүү олон улсын байгууллага Оросын тамирчдыг оролцохыг зөвшөөрч байгаа бол асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж би бодож байна» хэмээн хөнгөн атлетикч онцоллоо.

Тэрээр дараагийн зуны Олимпын наадам 2028 оны долоодугаар сарын 14-нөөс 30-ны өдрүүдэд Лос-Анжелес хотод болно гэдгийг сануулсан юм.

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл Оросын олимпын хорооны эрхийг сэргээх шийдвэр гаргасныг Кремль мөн сайшаан хүлээн авсан талаар Дмитрий Песков мэдэгдлээ.

Тэрээр уг шийдвэрийг тайлбарлахдаа, олимпын хорооны эрхийг хасах шийдвэр анх 2023 оны аравдугаар сарын 12-нд гарч байсныг сануулсан юм. Түүнчлэн ОХОХ Оросын бүх тамирчдад тавьсан хязгаарлалтыг цуцлах зөвлөмж өгчээ. Гэсэн хэдий ч тус хорооноос ОХУ-ын төрийн символик буюу сүлд, дуулал, далбаа болон бусад үндэсний бэлгэдлийг ашиглах эсэх эцсийн шийдвэрийг хожим гаргана гэдгийг онцолсон байна.

Анх ООХ-ны эрхийг хассан явдал нь Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын олимпын хорооны зөвлөлүүдийг бүтэцдээ бүртгэж авсантай холбоотой байсныг Песков тайлбарлав.

Нижний Новгородын Удирдлагын Институт (РАНХиГС)-ийн доцент, улс төрийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Елена Мозгунова: «2026 онд Оросын олимпын хорооны эрхийг сэргээсэн явдал нь томоохон хэлэлцүүлгийн эхлэл боллоо» гэж үзэж байна.

«Нэг талаас, бид үндэсний баг тамирчдаа төрийн далбаатайгаа оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэхийг харахдаа бартай байна. Өөр нэг талаас, хязгаарлалтыг цуцалсны дараа ч Оросын спорт одоогийн нөхцөл байдалд дасан зохицож, бусдын дүрмээр тоглохоос өөр аргагүйд хүрнэ. Учир нь спортын салбарын улс төржилт сүүлийн хэдэн жилд маш тод илэрсэн. Иймд өөр хувилбар бүхий тэмцээний талбар, бүтцийг бий болгох нь гарц байж болох бөгөөд энэ нь олон шаталсан, урт хугацааны үйл явц юм» хэмээн тэрээр үзэж байна.

ОХОХ-ноос ирсэн энэхүү дохиог нааштайгаар хүлээн авч, аливаа улс төрийн явдал спортын салбараас холдоно гэж найдаж байна. Учир нь тамирчин бүрийн замналын туйл, мөрөөдөл, алдар хүндийн оргил нь Олимпын медаль байдаг билээ. Спортыг улс төр бус, харин сэтгэлийн хат, бие махбодын тэвчээр ялагчийг тодруулдаг тэрхүү язгуур зарчимдаа эргэн ирэх цагт л энэ бүхэн утгатай болно гэдэгт Елена Мозгунова итгэлтэй байна.

Олон улсын олимпын хорооноос нөхцөл байдалд үргэлжлүүлэн мониторинг хийнэ гэдгээ мэдэгдэв.

Эрхийг сэргээсэн явдал нь ООХ одоо ОХОХ болон бусад орны олимпын хороодтой бүрэн хэмжээнд хамтран ажиллах боломжтой болж байна гэсэн үг юм. Хамгийн гол нь, ООХ-ны эрхийг сэргээхгүйгээр Орос улс Олимпын наадамд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэх боломжгүй байсан билээ.

Үүний зэрэгцээ ОХОХ Оросын тамирчдын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцаллаа. Манай тамирчид болон багуудыг тэмцээнд оролцуулахгүй байх зөвлөмжүүд цаашид үйлчлэхгүй болсон бөгөөд Оросын тамирчдын “сахилга бат, нейтрал байдал”-ыг шалгадаг мониторингийг хасав. ОХОХ-ны дарга Кирсти Ковентригийн хэлснээр, тамирчин хүн спортоос гадуур эерэг үлгэр дуурайл болж, спортоор дамжуулан энх тайвны мессежийг түгээж байхад хангалттай гэжээ.

Гэсэн хэдий ч олон улсын спортын холбоод бие даасан байдалтай тул Оросын тамирчдыг тэмцээнд оролцуулах эсэх шийдвэрээ өөрсдөө бие даан гаргана гэдгийг онцолсон юм. «Бидний зөвлөмжийг тэд харгалзан үзнэ гэж найдаж байна» хэмээн Ковентри тэмдэглэв.

Олимпын наадамд Оросын далбаа болон дууллыг ашиглах тухайд ОХОХ цаг нь болохоор тохиромжтой үед шийдвэр гаргах аж.

Спортын сайд Михаил Дегтярев өмнө нь мэдэгдэхдээ, ОХОХ-ноос Оросын тамирчдын нейтрал байдлыг шалгах бүх шалгалтыг цуцалж, Орос улсад олон улсын тэмцээн зохион байгуулах хоригийг цуцалсан гэжээ. ОХОХ-ны энэхүү шийдвэр нь спортын бүх төрлүүдэд үндэсний шигшээ багаа олон улсын тэмцээнд эргэн ирүүлэх шууд зам болж байна гэж сайд үзэж байна.

Улсын Думын депутат Свищев өөрийн зүгээс тэмдэглэхдээ, Орос улс ОХОХ-той «нэг ч хором зогсолтгүйгээр яриа хэлэлцээ хийсэн» хэмээв. Түүний хэлснээр, дараагийн шатанд олон улсын бүх холбоод Оросын тамирчдыг тэмцээнд оролцохыг зөвшөөрөх ёстой юм.

Эх сурвалж: Канал Олимпийского комитета России в MAX 

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.