06:47
27.07.2026
Даваа
Украины Ерөнхийлөгч ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх долоо хоногт Вашингтонд айлчлахдаа АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаар болжээ. Тэрээр энэ удаа АНУ-ын улс төрч, нийгмийн зүтгэлтэн Линдси Грамын оршуулгын ёслолд оролцох юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ойрын түнш Линдси Грам энэ сарын 10-ны өдөр Украины Ерөнхийлөгчтэй Киев хотноо уулзаад, буцах замдаа 11-ний өдөр өвчний учир таалал төгссөн юм. Тэрээр энэ айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын засаг захиргаанд хориг арга хэмжээ авах хуулийн төслийг боловсруулахад тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдээд байсан юм. Линдси Грамтай энэ сарын 29-ний өдөр АНУ-ын Үндэсний сүмд салах ёс гүйцэтгэнэ.

Энэ удаагийн айлчлалаар Украин, АНУ-ын төрийн тэргүүн нар гурван талт энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх, ОХУ-ын талд АНУ-аас шахалт үзүүлэх, санхүү, эдийн засгийн хориг тавих тухай асуудлыг хөндөн ярилцах юм байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.