11:08
19.11.2026
Пүрэв
Туухай өргөлтийн олон улсын тэмцээнээс Зэвсэгт хүчний алба хаагчид алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
18.11.26 20:15

ОХУ-ын Москва хотноо энэ сарын 16-20-нд болж буй туухай өргөлтийн олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцон алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд таван орны 150 гаруй тамирчин өрсөлдөж байна.  Монгол Улсаас Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын цэргийн биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа С.Энхтайванаар ахлуулсан гурван алба хаагч эх орноо төлөөлөн оролцож байна.

Тэмцээний нээлт өчигдөр болж, улмаар урт түлхэлттэй төрлийн тэмцээнээр медалийн эзэд тодорлоо. Энэ төрөлд эмэгтэйчүүдийн +68 кг-ын жинд дэслэгч Б.Ундрах (ХЗЦК) алт, эрэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ахмад Г.Гантогтох (327 дугаар анги) мөнгө, ахлагч Л.Батсуурь (032 дугаар анги) хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.