21:28
27.07.2026
Даваа
Словенийн дугуйчин “Тур де Франс” уралдаанд түрүүлжээ
27.07.26 19:23

АНЭУ-ын UAE Team Emirates XRG багт уралддаг Словенийн дугуйчин Тадей Погачар 113 дахь удаагийн олон өдрийн “Тур де Франс” уралдааны аваргаар тодорлоо.

Парис хотын Елисейн талбайд өндөрлөсөн сүүлчийн 21 дэх гарааны зай 133 км байсныг богиносгож 89 км болгожээ. Энэ гараанд  Alpecin-Premier Tech багийн дугуйчин, Нидерландын иргэн Матье ван дер Пул 1 цаг 58 минут 49 секундийн амжилтаар түрүүллээ. Хоёрдугаар байрт түүний багийн анд, Бельгийн иргэн Яспер Филипсен, гуравдугаар байрт Lidl-Trek багийн тамирчин, Данийн иргэн Мадс Педерсен нар орсон байна. Харин Погачар тэргүүлэгчдээс 17 секундээр хоцорч 30 дугаарт бичигджээ.

Нийлбэр дүнгээр Погачарын үзүүлэлт 73 цаг 56 минут 26 секунд болж, Тур де Франс уралдаанд түрүүллээ. Хоёрдугаар байрт Bora-Hansgrohe багийн дугуйчин, Бельгийн иргэн Ремко Эвенепул /Погачараас 6 минут 26 секундээр хоцорсон/, гуравдугаарт Погачарын багийн анд, Мексикийн иргэн Исаак Дель Торо /+9.42/ нар орсон байна.

Ийнхүү Погачар олон өдрийн уралдаанд гуравдахь удаагаа түрүүллээ. Өмнө нь тэрбээр 2020 ба 2021 оны уралдаануудад аваргалж байсан юм. Өдгөө 27 настай Словенийн дугуйчин Тур де Франст аваргалсан тоогоор Францын тамирчин Жак Анкетиль, Бернар Ино, Бельгийн тамирчин Эдди Меркс, Испанийн дугуйчин Мигел Индурайн нартай эн зэрэгцлээ.

Эх сурвалж: РИА Новости

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.