ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ Украины дэглэм АНУ-ын Ерөнхийлөгчийн уриалгыг үл харгалзан ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсаар байвал зохих хариуг нь барих тухай мэдэгдлээ. Владимир Путин хэлэхдээ “АНУ-ын Ерөнхийлөгч газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдахгүй байхыг уриалсан. Гэвч Украины дэглэм манай газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсаар байна. Украины эрх баригчид үүнийг үл тоомсорлосон. Тиймээс бид зохих хариугнь залшгүй авна гэдгийг онцлон тэмдэглэе” гэсэн байна.
Украины зүгээс аравдугаар сарын сүүлээс хойш Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дронын халдлага үйлдсэн нь нийт түүхийн эдийн боловсруулалтын хэмжээг 45% бууруулжээ. Энэ сарын дундуур Украины халдлага эрчимжсэний дараа оросын хэд, хэдэн бүс нутаг бензин, дизелийн түлшний жижиглэнгийн худалдаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Хамгийн сүүлд Украины арми тус улсын хилээс 800 км-т орших ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компанийн эзэмшилд байх Сызран, Куйбишев газрын тос боловсруулах үйлдвэрт халджээ. Энэ үйлдвэрүүд нь нийт 16 сая метр тонн түүхий газрын тос боловсруулж шатах, тослох материал, дизелийн болон онгоцны түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Эх сурвалж: Zindaa.mn