Энэ жилийн хамгийн том тэмцээн болох Сингапурын мейжор тэмцээн өнөөдөр эхэллээ. Аль хэдийнээ эхэлсэн энэ тэмцээний формат, оролцох багуудын тухай шинжиж, түрүүлэхийн төлөө өрсөлдөх багуудыг тоймлон хүргэе. Дэлхийн алдарт “1хBet” брэндийн цахим спортын шинжээчид энэ тэмцээний тухай таны мэдэх ёстой зүйлсийг цогцоор нь толилуулж байна.
Эхний шат
Эхний шат XI сарын 24-27-ны хооронд швейцар системээр тоглоно. Энэ шат нийт таван үетэй. Дараагийн шатанд шалгарахын тулд тухайн баг гурван ялалт байгуулах шаардлагатай. Энэ шатнаас нийт найман баг гарч дараагийн шатанд шалгарна.Тэмцээнийг нээж дараах багуудын хооронд гал гарсан өрсөлдөөн өрнөнө.
Эхний шатнаас шалгарахын төлөө өрсөлдөх гол багууд бол “PVISION”, “HEROIC”, “FaZe Clan”, “100 Thieves” болон “9z” юм. Монголчууд бид нутгийн баг болох Chinggis Warriors-г дараагийн шатанд шалгараасай гэж битүүхэн горьдож байгаа нь дамжиггүй. Хэдийгээр энэ мейжор эхлэхэд “100 Thieves” багийн форм сул байгаа ч өрсөлдөөнөөс хасаж тооцох учиргүй. Тэмцээн эхлэхийн өмнө нэрээ солиод удаагүй байгаа GOSH баг ч тун чанга өрсөлдөгч. Учир нь тэдний бүрэлдэхүүнд домогт буудагч “s1imple” Олександр Костилёвоос гадна The MongolZ багийн түлхүүр тоглогчид байсан “Senzu” М.Азбаяр, “mzinho” Б.Аюуш нар байгаа шүү дээ.
.jpg)
Хоёрдугаар шат
Эхний үетэй адилаар швейцар системээр явагдах хоёрдугаар шат XI сарын 28-XII сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Эхний шатнаас шалгарсан найман баг дээр чансаагаар хоёрдугаар шатанд шалгарсан найман баг нэгдэн гуравдугаар шатанд шалгарахын төлөө өрсөлдөнө. Хоёрдугаар шатанд дараах багууд шууд шалгарсан.
Дэлхийн брэнд “1xBet”-ийн албан ёсны түнш “The MongolZ”-ийг монголчууд бид амжилтаа ахиулж, гайхалтай тоглолт үзүүлээсэй гэж найдаж буй. Учир нь тэд мейжор ангилалд аваргын төлөө өрсөлдөж байснаас гадна, дөнгөж саяхан болсон “IEM Beijing 2026” тэмцээнд аман хүзүүдчихээд байна. Одоогийн формоос нь харвал гуравдугаар шатанд шалгарах бүрэн боломжтой бөгөөд багийн ойлголцол сайн байж чадвал аваргын төлөө ч үлдэх боломжтой.
Тоглоом сонирхогчдын анхаарал “NAVI” дээр төвлөрч байгаа нь зүйн хэрэг. Хэдийгээр тэд тааруу эхэлдэг гэмтэй ч яван чангарсаар түрүүлдэг уламжлал бараг тогтоод байна. Тус багийг орчин цагийн “Counter-Strike”-ийн шилдэг дасгалжуулагч Андрей Городенский “B1ad3” удирддаг. Хамаг гол нь тэдэнд итгэх итгэл, уран үзүүлбэрээрээ гайхуулдаг Игорь Жданов “w0nderful” байгаа гэдгийг мартах учиргүй.
Гуравдугаар шат
Плей-оффын төлөө өрсөлдөх сүүлийн шат XII сарын 2-6-ны өдрүүдэд болно. Дэлхийн чансаагаар өнөө цагийг манлайлж буй дараах багууд шууд гуравдугаар шатанд шалгарсан.

Аваргын төлөө өрсөлдөгчид
Сингапурын мейжор тэмцээний плей-оффын өрсөлдөөн XII сарын 10-нд эхлэх хуваарьтай байна. Улмаар XII сарын 12-ны өдөр хагас шигшээ эхэлж, дараа өдөр нь шигшээ тоглолт болно. Нийт 1.17 сая ам.долларын шагналын сантай дараах багууд аваргын төлөө өрсөлдөх магадлалтай байна.
Ийнхүү нутгийн хоёр багтай, нийтийг тэргүүлж буй тамирчидтай уран өрсөлдөөн бүхий “PGL Major Singapore 2026” тэмцээн хөшгөө нээлээ. Үзэгч та бүхэн нутгийн багаа дэмжин, цахим спортын гайхамшгийг сэтгэл зүрхэндээ мэдрээрэй.
Эх сурвалж: Zindaa.mn