22:26
27.07.2026
Даваа
Путин: Эрт, орой хэзээ нэгэн цагт Украин баруун хэсгээ алдана
27.07.26 19:14

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тэнгисийн цэргийн алба хаагчидтай Санкт-Петербург хотноо уулзах үеэрээ Украин улс хэзээ нэгэн цагт баруун хэсгээ алдах болно гэсэн хатуу байр суурь илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ “Украин улс хэзээ нэгэн агт Польш, Унгар, Румынд харьяалагддаг байсан баруун хэсгийн газар нутгаа алдана гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц маргааш эсвэл нөгөөдөр тохиолдохгүй. Нэг эсвэл хоёр жил, бүр эсвэл 10-15 жил, бүр олон жилийн дараа ч тохиолдож болно. Ямар ч гэсэн бүх зүйл байсан байрандаа очно” гэж хэлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үзэж байгаачлан Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын гол баталгаа нь ОХУ байсан ч Украины дэглэм ОХУ-ыг дайсан гэж үзсэн нь хамгийн том алдаа гэдгийг цохон тэмдэглэжээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.