05:21
29.11.2026
Ням
ОХУ-ын Тээврийн яам Хятадтай хувийн автомашинаар хил нэвтрэх гэрээний төслийг боловсронгуй болгож байна

ОХУ-ын Тээврийн яам БНХАУ-тай хувийн автомашинаар хил нэвтрэх тухай гэрээний төслийг холбогдох яам, агентлаг болон хил залгаа бүс нутгуудын санал, шүүмжийг тусган боловсронгуй болгож байна. Энэ тухай ОХУ-ын Тээврийн сайд Дмитрий Ядров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдээлэв.

“Одоо баримт бичгийг холбогдох яам, агентлаг болон хил залгаа бүс нутгууд буюу Приморийн, Забайкалийн, Хабаровскийн хязгаар, мөн Амур мужийн саналыг тусган боловсронгуй болгож байна” гэж сайд хэлэв.

Ядровын хэлснээр гэрээ хүчин төгөлдөр болбол иргэд найман хүртэл суудалтай суудлын автомашинаар хэд хэдэн хилийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийг нэвтрэх боломжтой болно.

Эх сурвалж: ТАСС 

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.