00:58
10.11.2026
Мягмар
“Чингис хаан” цомын төлөөх барилдаан маргааш болно

Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд  маргааш болно.

2012 оноос эхлэлтэй тус барилдаанд түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Тус цомыг 2024 оноос эхлэн түрүү бөхөд гардуулж эхэлсэн бөгөөд анхны эзнээр улсын харцага Э.Даш тодорч байв. Харин өнгөрсөн жил улсын арслан Э.Батмагнай түрүүлснээр “Чингис хаан” цомыг өргөсөн хоёр дахь болсон юм.

Монгол бөхийн ертөнцөд шинэ түүх бичих энэхүү барилдааны түрүү бөхөд олгох “Чингис хаан” цом нь 18 кг жинтэй, 126 см өндөр, хүрэл цутгамал, алтан шармал аж.

Тэгвэл 13 дахь удаагийн барилдааны бүртгэлийг өнөөдөр 17:00 цагаас хаана.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.