01:38
26.11.2026
Пүрэв
БНХАУ анхны гадаадын сансрын нисэгчтэй хөлөг хөөргөлөө

БНХАУ улс “Long March 2F” пуужингаар “Shenzhou-24” сансрын хөлгийг дэлхийн тойрог замд амжилттай гаргалаа.

БНХАУ-ын түүхэнд анх удаа Пакистан улсын иргэн Мухаммад Зишан Али Хятадын “Tiangong /Тэнгэрийн ордон/” сансрын станцад ажиллах юм. Түүнтэй хамт Хятадын Тан Хунбо, У И сансрын нисэгчид ажиллана.

БНХАУ 2021 оны дөрөвдүгээр сард “Тэнгэрийн ордон” сансрын станцыг барьж эхэлжээ. Станцын үндсэн модуль болох “Тяньхэ”-г 2022 оны арваннэгдүгээр сарын 3-нд угсарч дуусгасан байна. Т хэлбэртэй станц одоогоор “Тяньхэ” үндсэн модуль болон лабораторийн “Вэньтянь”, “Мэнтянь” гэсэн хоёр хэсэгтэй. Эдгээр гурван объект нийт 69 тонн жинтэй. Сансрын нисэгчдийн байр нийт 110 гоо метр талбайг эзэлдэг бөгөөд нэгэн зэрэг гурван сансрын нисэгч, ээлж солигдох үеэр зургаан сансрын нисэгч байрлах багтаамжтай. Тус станцыг 2038 он хүртэл 15 жил ашиглана.

Хятад улс саран дээр хүн буулгах хаталбөрөө үе шаттай хэрэгжүүлсээр байна. Ойрын хугацаанд тус улс тээвэрлэгч пуужин болон сансрын хөлөг туршилтын журмаар хөөргөхөөр төлөвлөж байна. Тус улс 2030 он гэхэд саран дээр сансрын нисэгчдээ буулгахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.