ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын гол сэдэв Украины дайн байсан тухай Кремлийн Гадаад бодлогын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков пүрэв гарагт мэдэгджээ.
Түүнчлэн хоёр улсын удирдагч хоёр талын харилцаа болон БНХАУ-ын өмнөд нутгийн Шэньжэн хотод болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус улсын удирдагч Ши Жиньпинтэй хийх гурван талын уулзалтын талаар хэлэлцсэн байна.
Уулзалтын дараа В.Путиний сэтгэл санаа “тун өндөр” байсан гэж Ю.Ушаков онцолсон байна. Гэвч Украины дайн, Ираныг тойрсон асуудал, цөмийн зэвсэг болон худалдааны асуудлаар талуудын байр суурь ихээхэн зөрүүтэй байгаа тул цөмийн зэвсэгт хамгийн том гүрнүүдийн удирдагчдын энэхүү дипломат уулзалтаас томоохон тохиролцоонд хүрэх магадлал бага байна гэж шинжээчид үзэж байна.
Цагаан ордны төлөөлөгчдийн мэдээлснээр, Д.Трамп гурван талын уулзалтын үеэр Украины дайны асуудлыг хөндөх төлөвгүй байгаа аж. Гэхдээ Д.Трамп өөрөө энэ асуудлыг хөндөж магадгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр хамгийн сүүлд 2025 онд Аляскад В.Путинтэй уулзсан боловч тухайн хэлэлцээ дайныг зогсоож чадаагүй юм.
Эх сурвалж: Reuters