11:17
19.11.2026
Пүрэв
Дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг шинэчлэн гаргав
17.11.26 19:10

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулж дурсгалын маркийг шинэчлэн гаргалаа.

Тус марк нь 1981 онд Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.Джанибеков нарын “Союз-39” хөлгөөр хамтран сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулж гаргасан 325 дугаар маркийн шинэчилсэн хувилбар юм.

Марканд “Интеркосмос” хөтөлбөрийн бэлгэ тэмдэг, “Союз-39” сансрын хөлөг, Москвагийн Кремлийн Спасская цамхаг, Д.Сүхбаатарын морьт хөшөөг дүрсэлж, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа, шинжлэх ухаан, сансар судлалын хамтын ажиллагааны түүхийг илэрхийлсэн байна.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г. Тэлмэн хоёр орны харилцааны түүхэнд шуудангийн салбарын гүйцэтгэсэн үүрэг, хамтын ажиллагааны үнэ цэн, цаашдын хөгжлийн боломжийг онцлон тэмдэглэснийг тус компани мэдээлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.