00:57
10.11.2026
Мягмар
НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалт Нью-Йорк хотноо болов

Нью-Йорк хотноо энэ сарын 2-6-нд болсон НҮБ-ын Суурин зохицуулагчдын ээлжит уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн оролцов.

Уг уулзалтын хүрээнд энэ сарын 4-нд НҮБ-ын Суурин зохицуулагчид болон гишүүн орнуудын төлөөлөгчдийн хэлэлцүүлэг болж, улс орны түвшинд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулан дэмжихийн тулд суурин зохицуулагчдын үүрэг оролцоог НҮБ-ын Удирдлагын багийн чадавхид тулгуурлан хэрхэн нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Эл хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг ахиулахад НҮБ-ын Суурин зохицуулагч болон Удирдлагын багийн үзүүлж буй дэмжлэг туслалцаанд талархал илэрхийлсний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад НҮБ-аас оруулсан хувь нэмрийг цохон тэмдэглэв.

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улс дахь НҮБ-ын Удирдлагын багийн одоогийн бүтцийг хэвээр хадгалж, тогтвортой бөгөөд хангалттай санхүүжилтээр хангах нь манай улсын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.