Беларусь, Хятад, Киргиз, Монгол, Пакистан, Тажикистан улс цэргийн хүчнээ илгээсэн бол Казахстан, Конго хоёр үйл ажиллагааны бүлгээрээ төлөөлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Челябинск мужид хийсэн ажлын айлчлалтай холбоотой Кремлийн лавлах материалд энэ тухай дурдсан гэж «РИА Новости» мэдээлэв.
Кремлийн сайтад бичсэнээр, Дээд Ерөнхий командлагч 10 дугаар сарын 2-нд Челябинск мужийн Чебаркулийн сургуулийн талбайд очиж, «Төв-2026» стратегийн командлал, штабын сургуулийн идэвхтэй үе шатанд цэргийн хүчний практик үйл ажиллагааг ажиглажээ. Сургууль 9 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 3-ны хооронд явагдсан бөгөөд Зэвсэгт хүчний бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ХБАТ-ын «Харилцан үйлдэл-2026» командлал, штабын сургуультай хосолсон байна.
Төрийн тэргүүнийг Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Ерөнхийлөгчийн Уралын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Артём Жога, Челябинск мужийн захирагч Алексей Текслер, Батлан хамгаалахын дэд сайд Юнус-Бек Евкуров, Хуурай замын цэргийн ерөнхий командлагч Андрей Мордвичёв нар дагалдсан байна.
Оролцогчид болон талбайнуудын тоо
Сургуулийн сургалтын даалгавруудыг Төв Азийн стратегийн чиглэл болон Каспийн тэнгисийн усан нутагт гүйцэтгэжээ. Нийт 47 мянга гаруй цэргийн албан хаагч оролцсон бөгөөд долоон гадаад улс өөрийн цэргийн хүчнээ илгээж, 51 улсаас ажиглагч ирсэн аж. Чебаркулийн сургуулийн талбайд ОХУ болон бусад улсын 6 мянга гаруй цэргийн албан хаагч, мөн ХБАТ-ын Хамтын шуурхай хариу арга хэмжээний хүчний ангиуд ажиллаж байна.
Сургуулийн гол зорилго нь гадны түрэмгийллийг няцаахад бүх шатны штабын удирдах бүрэлдэхүүн цэргээ удирдах чадвараа дээшлүүлэх явдал гэж тодотгов. Оролцогчид шинэ зэвсэг, техникийг практикт хэрэглэж байгаа бөгөөд бүх даалгаврыг тусгай цэргийн ажиллагааны туршлагыг харгалзан гүйцэтгэж байна.
Ерөнхийлөгч Владимир Путин: «Зэвсэгт хүчний бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу «Төв-2026» стратегийн командлал, штабын сургууль явагдаж байна. Энэ нь Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан «Харилцан үйлдэл-2026» командлал, штабын сургуультай хосолсон» гэв.
Оролцсон цэргийн ангиуд
Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр, сургуульд Төв цэргийн тойргийн цэрэг, Агаар сансрын хүчний нэгтгэл, ангиуд, Агаарын десантын цэргийн нэгтгэл, ангиуд, төвийн захиргаанд хамаарах нэгтгэл, ангиуд, мөн Каспийн флотилийн хүчийг татан оролцуулжээ. Сургуулийн нийт 11 сургуулийн талбай болон Каспийн тэнгисийн усан нутагт даалгавруудыг гүйцэтгэсэн байна.
Эх сурвалж: «РИА Новости», Кремлийн албан ёсны сайт
https://rutube.ru/video/df3f9532c225ddd91694e6e2f0fdc2f9/?r=wd