05:50
21.11.2026
Бямба
Улаанбаатарт Орос-Монголын анхдугаар хэвлэл мэдээллийн форум болж байна

Өнөөдөр Улаанбаатар хотноо Орос-Монголын анхдугаар хэвлэл мэдээллийн форум үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус форумд хоёр орны дипломатчид, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд болон сэтгүүлчид оролцож байна.

Форумын гол сэдвүүдэд хиймэл оюун ухааны эрин үеийн хэвлэл мэдээллийн ажлын шинэ хэлбэр, үндэсний онцлог, үнэт зүйл, өв соёлоо хадгалан хамгаалах асуудал болон хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд багтаж байна.
Арга хэмжээнд оролцогчдод ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков мэндчилгээ дэвшүүллээ.

Эх сурвалж: Aist Global

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.