ОХУ-ын Эрхүү хотод болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол, Оросын хүүхэд залуусын найрамдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Григорий Скаллерт Хөвсгөл аймгийн дээд шагнал болох “Хөх сувд” хүндэт тэмдгийг гардуулжээ.
Тэрбээр 2007 оноос эхлэн Монгол, Оросын хүүхдүүдийг хамруулсан аялал, солилцооны хөтөлбөрийг хөгжүүлж ирсэн байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Оросын хүүхдүүд Хөвсгөл аймгийн Ханх сумын Турагт тосгонд ирж, монгол хүүхдүүдтэй хамт аялал, тэмцээн зохион байгуулдаг бол Монголын хүүхдүүд Байгаль нуурын эрэгт байрлах “Ангасолка” зусланд зочилдог уламжлалтай болжээ.
Уг арга хэмжээ нь хоёр орны хүүхэд залуусын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж: aistglobaltv.mn