19:52
12.07.2026
Ням
Төрийн далбааны өдөр тохиож байна
10.07.26 17:00

Монгол Улсын Төрийн далбааны өдөр жил бүрийн долоодугаар сарын 10, буюу Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр тохиодог бөгөөд 2009 оноос эхлэн тэмдэглэж байна.

Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлэх ёслол болж, мандуулдаг уламжлалтай. “Төрийн далбааны өдөр” нь Монголын төр, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэлгэдсэн чухал өдөр юм. Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960, 1992 онд шинэчлэн баталсан байдаг.

Үндсэн хуулийн 12-р зүйлийн 5 дахь хэсэгт: “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулсан байна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” гэж заажээ.

Д.Сүхбаатарын талбайд “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.