19:03
12.07.2026
Ням
Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ
12.07.26 15:46

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

Энэ даваанд бөхчүүд цолны эрэмбээрээ оноолтоор барилддаг уламжлалтай. Дөрвийн даваанд улсын цолтой 56  бөх босож барилдана. Харин сумын цолтой ганцхан бөх үлдсэн нь сумын заан Б.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр цолны эрэмбээр дархан аварга Н.Батсуурьтай оноолт таарлаа. Тэгвэл аймгийн начин цолтой 2 бөх үлдсэн нь улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нартай нугаларч байна. Харин гурав давсан цор ганц аймгийн харцага Б.Өнөржаргал дөрөв дээр арслангуудын манлай Ц.Содномдоржтой нугалаанд таарав.

Түүнчлэн аймгийн заан цолтой 6 бөх барилдаж байна. Мөн аймгийн арслан цолтой 62 бөх оноолтын даваанд босон барилдаж байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.