01:44
16.10.2026
Баасан
Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд дахин цохилт өгнө гэв

Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү өгч байсан цохилтоо сэргээнэ гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский Лондон хотноо “Файнэншл Таймс” сонинд өнөөдөр ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

Түүний хэлснээр, АНУ-ын хүсэлтийн дагуу Украины тал цохилт өгөхөө гурав хоногийн хугацаагаар зогсоосон бол Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөөр байгаа бөгөөд үүний улмаас сүүлийн долоо хоногт 100 гаруй иргэд амиа алдсан байна.

Үүний зэрэгцээ Украинд ойртон ирж буй баллистик пуужингуудын тухайд Америкийн тал сэрэмжлүүлэг өгөхөө зогсоосныг Зеленский хэллээ. Мөн хиймэл дагуулын Starlink сүлжээний ажиллагаа удааширсны улмаас фронтын шугамд ажиллагаа явуулах, Оросын цэргийн объектуудад алсын зайнаас цохилт өгөхөд хүндрэлтэй болжээ. Тагнуулын мэдээлэл дамжуулахад болон Starlink-ийн ажиллагаанд техникийн доголдол гарсан гэх яриаг Украины ерөнхийлөгч үгүйсгэсэн байна.

Цохилт өгөхөөс татгалзах нь Орос, АНУ хоёрыг шинээр хэлцэл хийхэд хүргэх бөгөөд ингэснээр Оросын цэргийн машиныг санхүүжүүлэх шинэ эх үүсвэр бий болно гэж Зеленский дүгнэжээ.

АНУ ба Европ, АНУ ба Украины хооронд хагарал үүсэх нь Путинд ашигтай бөгөөд үүнийг ашиглан тэрбээр улс үндэстнээ нэгдмэл болгож, амжилт олж буй мэт мэдрэмжийг авах болно гэж Украины Ерөнхийлөгч хэлсэн байна.

Саяхан Киев рүү Оросын тал дайрах үеэр АНУ-ын зүгээс Оросын баллистик пуужингуудын талаарх мэдээлэл ирээгүй, мөн Starlink-ийн цэргийн багц үйлчилгээ болох Starshield-ийн ажиллагаа доголдсон гэдгийг Украины эрх баригчид мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Financial Times

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.