07:26
14.10.2026
Лхагва
Путин, Трамптай утсаар ярьсны дараа хийсэн мэдэгдлийг Кремль нийтэлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын утсаар хийсэн ярианы дараа Кремль Оросын талын байр суурийг танилцууллаа. Гол агуулгыг хүргэе.

ОХУ АНУ болон дэлхийн бусад зах зээлд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн гэдгээ дахин нотолжээ.

Оросын газрын тос АНУ-ын зах зээлд нийлүүлэгдсэнээр дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж мэдэгдэв.

Утасны ярианы үеэр Украины хямралыг зохицуулах боломж, хэтийн төлөвт ихээхэн анхаарал хандуулжээ.

Мөн Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдал болон хоёр улсын харилцааны янз бүрийн асуудлыг хэлэлцсэн байна.

Путин, Трамп нар цаашид хувийн харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээс гадна хоёр улсын төрийн захиргааны байгууллагууд, тусгай алба болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

Эх сурвалж: ТАСС, aistglobaltv.mn

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.