07:08
13.10.2026
Мягмар
Орос, Монголын залуучуудын V чуулган Улаанбаатар дахь “Русский дом”-д ажилттай зохион байгуулагдлаа
09.10.26 12:16

Аравдугаар сарын 6-нд Улаанбаатар дахь “Русский дом” буюу Оросын соёлын төвд Орос, Монголын залуучуудын V чуулган боллоо. Тус чуулган нь Орос, Монголын хооронд Найрсаг харилцаа тогтоох тухай гэрээ байгуулсны 105 жил, ЗХУ, БНМАУ-ын хооронд Харилцан туслалцах протокол байгуулсны 90 жилийн ойд зориулсан «Орос ба Монгол: сайн хөршийн харилцаа, харилцан туслалцааны замнал» олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын үргэлжлэл байв.

Уулзалтын үеэр Орос, Монголын харилцааны түүх, түүхэн ой санамжийг хадгалан өвлүүлэх, цэрэг, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хоёр орны найрамдлын уламжлалыг үргэлжлүүлэхэд залуу үеийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг голлон хэлэлцлээ.

Чуулганд Орос, Монголын төлөөлөгчид, олон нийтийн байгууллага, боловсрол, соёлын салбарын төлөөлөл оролцов. Буриад, Өвөр Байгалын хязгаар болон Монголын төлөөлөгчид залуучуудад хандан үг хэлж, өөрсдийн туршлагаас хуваалцахын зэрэгцээ түүхэн ой санамжийг хадгалан өвлүүлэх, үе хоорондын залгамж холбоог бэхжүүлэх талаар ярилцав.

Өөрийн түүх, уг үндсээ мэдэх нь залуу хүнд үзэл үнэт зүйлдээ тууштай байж, эргэн тойрныхоо ертөнцийг ухамсартайгаар танин мэдэхэд тусалдаг болохыг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

«Ийм уулзалтууд хэрэгтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдолтой. Энэ бол бидний өвөг дээдсийн түүх юм. Бид яагаад түүхээ, удам угсаагаа, гэр бүл, улс орныхоо түүхийг мэдэх нь хүн бүрийн ноён нуруу, хувь хүн болж төлөвших үндэс суурь гэж байнга хэлдэг вэ? Учир нь энэ мэдлэг л гаднын хүчин зүйлсийн дарамтад автаж, өөрийгөө алдахаас хамгаалдаг» хэмээн Бүгд Найрамдах Буриад Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний Агаарын десантын цэргийн гвардийн түрүүч Дарима Цырендандопова онцлов.

Эх сурвалж: mongolia.rs.gov.ru

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.