11:16
29.08.2026
Бямба
ОХУ-ын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн ирээдүйн төлөв
29.08.26 9:25

​Хориг арга хэмжээтэй байгаа хэдий ч ОХУ-ын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн хурдац улам өсөж байгаа билээ. Оросын төрийн өмчит үйлдвэрүүд болон салбарын мэргэшсэн компаниуд хязгаарлагдмал нөхцөлд ч үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаа бөгөөд дотоодын төдийгүй олон улсын зах зээлд нийлүүлэх нийлүүлэлтийн хэмжээгээ тэлсээр байна.

Мегаполис ХХК нь төмөр замын салбарт эд анги, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр ирээдүйтэй Оросын компани гэдгээ баталсан.​ Тус компанийн төв оффис Монгол Улстай хил залгаа Бүгд Найрамдах Буриад Улсад байрладаг.

​«Мегаполис» ХХК нь Оросын томоохон үйлдвэрлэгч болох «Холдинг АРС» ХХК, «ПТК «Транспорт» ХХК, «ЖД Транс» ХХК-уудын албан ёсны хамтран ажиллагч түнш юм. Түүнчлэн Оросын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн, стандартад бүрэн нийцсэн, чанарын баталгаа бүхий бүтээгдэхүүнийг найдвартай нийлүүлэгч билээ.

​«Мегаполис» ХХК нь зам төмрийн дээд бүтцийн иж бүрдэл эд анги болон хөдлөх бүрэлдэхүүний сэргээн засах эд анги, сүүлийн үеийн сэвгүй эд ангиудыг нийлүүлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд бүтээгдэхүүний чанарын хувьд Өмнөд Солонгосын («Samsung») болон Их Британийн («UK Pandrol») шилдэг үйлдвэрлэгчдийн түвшнээс дутахгүй юм.

​Орос улсад үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүн нь тус орны алслагдсан бүс нутгуудын цаг уур, газар зүйн хүнд нөхцөлд бүрэн туршигдсан бөгөөд Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, Африкийн орнууд, Ойрхи Дорнод, Ази-Номхон далайн бүс нутаг болон Куба улсад амжилттай ашиглагдаж байна.

​Төмөр замын дэд бүтцийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх явдал нь улс орнуудын хувьд ямагт тэргүүлэх чиглэл байсаар ирсэн бөгөөд энэхүү салбарыг сайжруулснаар дэлхийн тавцанд эдийн засгаа хөгжүүлэх шинэ боломжуудыг нээж өгдөг билээ.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.