20:58
07.09.2026
Даваа
ОХУ ба Монгол: Хамтын ажиллагааны ирээдүйд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байна
05.09.26 22:08
ОХУ болон Монгол Улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх асар их боломжтой бөгөөд талууд энэхүү харилцааг шинэ шатанд гаргах сонирхол урьд урьдынхаас илүү өндөр байгааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Худалдааны төлөөлөгч Нинжийн Дэмбэрэл “РИА Новости” агентлагт мэдээлжээ.
Тэрээр хэлэхдээ, өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Бишкек хотноо болсон ШХАБ-ын саммитын үеэр болон Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр тус тус уулзаж байсныг дурдсан юм.
Дипломатч цааш нь “Төрийн тэргүүнүүдийн ажил хэрэгч уулзалт товлосон хугацаанаас урт үргэлжилж, тун үр дүнтэй болсон. Энэ үеэр хоёр талын салбарын сайд нар тулгамдаж буй чухал асуудлуудаа оновчтой хэлэлцсэн” хэмээн тодотгов.
Н.Дэмбэрэлийн хэлснээр, хэлэлцээрийн үеэр сөхөгдсөн бүх асуудлыг талууд анхааралтай сонссон бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. “Хоёр улс хамтын ажиллагаагаа өмнөхөөсөө илүү идэвхтэй хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Иймд бидэнд хамтын ажиллагааны маш том ирээдүй, ирээдүйтэй боломжууд бий” гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Дорнын эдийн засгийн форум (ДЭЗФ) нь есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Владивосток хотын Алс Дорнодын холбооны их сургуулийн кампуст зохион байгуулагдаж байгаа юм.
Эх сурвалж: РИА Новости
Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.