Монголтой хиллэдэг “Монды” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг 11 дахин нэмэгдүүлнэ.
Одоогоор тус боомтоор жилд 19 мянга гаруй автомашин нэвтэрч байна.
Одоогоор орох, гарах хөдөлгөөнийг нэг эгнээгээр ээлжлэн зохицуулдаг. Ачааллыг бууруулахын тулд гаалийн хяналтын зориулалттай модуль барилга нийлүүлэх болон нэмэлт хөдөлгөөний эгнээ байгуулах гэрээ байгуулжээ.
Шинэчлэлийг “Үр ашигтай тээврийн систем” үндэсний төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэчилсэн боомтыг 2028 оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Министерство транспорта Бурятии