06:36
26.07.2026
Ням
Хятад, Монгол, Бразилын самбочид Забайкальд болох «Нүүдэлчний цог ирвэс» тэмцээнд өрсөлдөнө

ОХУ-ын «Спорт России» төрийн хөтөлбөрийн хүрээнд «Байлдааны самбогийн лиг»-ийн Гран-при цувралын «Дух кочевника» (Нүүдэлчний цог ирвэс) олон улсын тэмцээн ирэх есдүгээр сарын 6-ны өдөр Чита хотноо болно. Тус тэмцээнд Орос, Хятад, Монгол, Бразил гэсэн дөрвөн орны тамирчид оролцоно гэж Забайкальскийн хязгаарын Спортын яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тэмцээний түүхэнд анх удаа мэргэжлийн байлдааны самбогийн Дэлхийн аваргын дөрвөн бүсийг зааж өрсөлдүүлэх юм. Уг тэмцээн нь ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагддаг мэргэжлийн байлдааны самбогийн хамгийн том тэмцээнүүдийн нэгд тооцогддог.

«Тэмцээний үндсэн зорилго нь мэргэжлийн байлдааны самбо болон үндэсний тулааны спортын төрлүүдийг хөгжүүлэн сурталчлах, олон улсын спортын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн Забайкаль хязгаарыг холбооны болон олон улсын түвшний тэмцээн уралдаан зохион байгуулдаг төв болгон хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү төсөл нь Оросын байлдааны самбогийн танигдсан брэнд болж, “Байлдааны самбогийн лиг”-ийн албан ёсны календарьт багтсан» хэмээн зохион байгуулагчид ярилаа.

Өмнө нь буюу 2025 онд Чита хот нь Санкт-Петербург, Улаан-Үд, Петропавловск-Камчатский хотуудын хамтаар «Байлдааны самбогийн лиг»-ийн шатны тоглолтуудыг хүлээн авч байсан юм. Москва хотод болсон шигшээ тоглолтод Забайкаль хязгаарын тамирчин Эльдар Долозин өөрийн жиндээ ялалт байгуулж байв.

Эх сурвалж: Пресс-служба Минспорта Забайкальского края

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.