15:02
09.11.2024
Бямба
Ази-Европыг холбосон төмөр замын 3 коридорыг Монгол Улс байгуулна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ази-Европыг холбосон төмөр замын 3 коридорыг барьж байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлж байгаагаа Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт парламентад танилцууллаа.

Эдгээр төслийн нэг нь болох Монголын Шивээхүрэн болон БНХАУ-ын Сэхэ боомтын хооронд тавигдах 7,1 км урттай төмөр замын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сард барьж дуусахаар ажиллаж байна.

Саяхныг хүртэл Монгол Улсад ердөө ганц экспортын төмөр зам байсан бол ойрын жилүүдэд Орос- Монгол, Ази-Европыг холбосон 3 шинэ төмөр зам тавигдах нь. Мөн үүнээс гадна төмөр замын 5 шинэ салааг барихаар төлөвлөж байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.