02:27
03.06.2026
Лхагва
Забайкалийн хязгаар Москвад болох «Путешествуй!» олон улсын аялал жуулчлалын форумд оролцоно
ОХУ-ын Москва хотын ВДНХ үзэсгэлэнгийн төвд ирэх 6 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах «Путешествуй!» олон улсын аялал жуулчлалын форумд Забайкалийн хязгаарын төлөөлөгчид бүс нутгийнхаа аялал жуулчлалын нөөц боломжийг танилцуулахаар болжээ. Энэ талаар тус бүс нутгийн Эдийн засгийн хөгжлийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Тус форум нь аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд болон аялагчдыг нэгтгэдэг гол талбар юм. Энэ удаагийн арга хэмжээ нь гурван үндсэн хэсгээс бүрдэж байна. Үүнд: интерактив үйл ажиллагаа бүхий аялал жуулчлалын наадам, ОХУ-ын 74 гаруй бүс нутаг болон хилийн чанад дахь 10 гаруй улс орон, салбарын тэргүүлэгч компаниудын экспо, мөн бизнесийн хөтөлбөрүүд багтаж байгаа юм.
Энэхүү өвөрмөц формат нь зочдод Орос улс болон түнш орнуудын аялал жуулчлалын чадавхи, төрөл зүйлийг таниулахаас гадна салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг байна.
Забайкалийн хязгаарын павильоныг тус бүс нутгийн Эдийн засгийн хөгжлийн яам болон Аялал жуулчлалын агентлаг хамтран зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн уг форумыг ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Эдийн засгийн хөгжлийн яам болон Росконгресс сан хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: Забайкалийн хязгаарын Эдийн засгийн хөгжлийн яамны хэвлэлийн алба

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.