18:43
21.11.2024
Пүрэв
Дорнын Эдийн засгийн форумын үеэр “Орос-Монгол” бизнес хэлэлцүүлэг болно

Орос-Монголын найрамдалт, сайн хөршийн харилцаа нь он удаан жилийн түүхтэй бөгөөд энэхүү харилцаа нь олон улсын эрх зүйд суурилсан, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагааны баялаг туршлагатай билээ.

Хоёр улсын энэхүү онцгой харилцаа нь орчин цагийн дэлхий нийтийн хувьд бахархам жишээ болдог.
2021 оны арванхоёрдугаар сард хоёр орны удирдагч Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргасан. Энэхүү тунхаглалд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зураглалыг зурсан юм. Дэлхийн эдийн засгийн систем өөрчлөгдөн шинэчлэгдэж, ОХУ дорнын зүг эргэсэн нь эрчим хүч, төмөр замын тээвэр, ХАА, аялал жуулчлал, эрүүл мэнд зэрэг салбарын уламжлалт харилцаа, хамтын ажиллагаанд шинэ ирээдүйг бий болгож байна.
Орос-Монгол-Хятад гурван улсын коридор хөтөлбөрийн хүрээнд гэхэд 30 гаруй төсөл хэрэгжиж байна.
ОХУ-ын Алс Дорнодын мужууд Монгол Улстай харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэх чин эрмэлзэлтэй.

Харин үүнийг хэрхэн хийх вэ? Тэргүүлэх чиглэлийг хэрхэн зөв тодорхойлж, ирээдүйг зурах вэ? Геополитикийн шинэ нөхцөл ямар боломжуудыг бий болгож байна, бас ямар асуудлуудад илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй вэ? Бизнесийг хэрхэн дэмжих вэ? Урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг бий болгохын тулд ямар хэрэгслүүдийг ашиглах вэ? Холбооны болон бүс нутгийн түвшинд юу хийж болох вэ?

Эдгээр асуултын эргэн тойронд “Орос-Монгол” бизнес хэлэлцүүлэг өрнөх болно. Хэлэлцүүлгийг Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов удирдан чиглүүлнэ.

Монголын талаас хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, Зам тээвэр хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ зэрэг төлөөлөгч оролцоно.
Хөтөлбөрөөс харахад хэлэлцүүлэг сонирхолтой болохоор байна.

Мэдээг хуваалцах:
Мэдээг хуваалцах:
© 2023, «Дорнын цаг». Бүх эрх хуулиар хамгаалагдсан.