Цар тахлын улмаас 2020 онд зогссон, Хятад-Монгол-Орос чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг 6 жил завсарласны эцэст дахин явж эхэллээ.
БНХАУ-ын Бээжин хотоос ОХУ-ын Эрхүү хотыг чиглэсэн галт тэрэг 11 дүгээр сарын 26-ны 14:35 цагт Улаанбаатар хотод ирсэн байна.
Галт тэрэг Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин 2666 км туулах аж.
Хил дамнан аялах галт тэрэг долоо хоногт чиглэл тус бүрдээ нэг удаа явах бөгөөд лхагва гараг бүрийн 07:27 цагт Бээжин-Эрхүү чиглэлийн галт тэрэг, бямба гараг бүрт 06:58 цагт Эрхүү-Бээжин чиглэлийн галт тэрэг хөдлөх юм байна.
Олон улсын зорчигч тээврийн галт тэрэг тогтмол явснаар цаашид хил дамнасан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж, гурван улсын худалдаа эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн солилцоонд түлхэц болно гэж талууд үзэж байгаа юм.
Эх сурвалж: mnb.mn