Оросын тал Европоос Украин дахь нөхцөл байдлыг зохицуулах талаар бүтээлч санал хүлээн авсны дараа Европын Холбооны (ЕХ) хэлэлцээнд оролцох асуудал яригдана. Үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлэл хийх үеэр мэдэгдсэн тухай ТАСС дамжуулав.
«Европчууд юу хүсэж байгаагаа, мөн Украин дахь нөхцөл байдлыг амжилттай зохицуулахад бүтээлч, утга агуулгатай юу санал болгож чадах талаар тодорхой дохио өгсний дараа л тэдний оролцооны асуудал яригдах байх» гэж Ушаков онцолсон байна.
Эх сурвалж: ТАСС