Буриадын Улаан-Үд–Хиагтын холбооны замын 20 дахь километрт байрлах “Маани шулуун” хэмээх боржин чулуунд Бимбо лам Доржиев ном айлтган, адис хүртээжээ.
Ёслолын үеэр гал тахиж, тухайн газрын эзэн савдагт өргөл өргөсөн байна. Мөн чулуун дээр “Найман гэрэлт судар”-ыг сийлжээ. Энэхүү чулууг байрлуулснаар тус замд гарах зам тээврийн осол буурна хэмээн найдаж байгаа аж.
Сахиус чулууг байрлуулах санаа Доод Иволга суурингийн оршин суугч Мүнх Пурбуевт зүүдэнд нь төрсөн байна. Тэрбээр зүүдэндээ чулууг яг энэ газарт байрлаж байгаагаар харжээ. Улмаар чулууг ил уурхайгаас авчирч, чулуу урлаачид долоо хоногийн турш засаж, сийлбэрлэн бэлтгэсэн байна.
Эх сурвалж: Весь Улан-Удэ