ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Алс Дорнодын эдийн засгийн форум (ДЭФ)-ын үеэр хэлэх үгэнд Барууны орнуудын анхааралтай ажиглавал зохих чухал мэдэгдлүүд багтана гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Форумыг зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.
“Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэгдсэн хуралдаан дээр хэлэх үгэнд онцгой анхаарал хандуулдаг уламжлалтай. Явцыг нь анхааралтай ажиглаарай, олон чухал мэдэгдэл хийгдэх болно. Мөн Төрийн тэргүүний илтгэлийг Барууны орнууд ч сайтар анхаарч, ажиглахыг зөвлөж байна” хэмээн тэрбээр тэмдэглэв.
Алс Дорнодын эдийн засгийн форум 9 дүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Владивосток хотноо Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн кампуст зохион байгуулагдана. ДЭФ-ын 2026 оны үндсэн сэдэв нь “Алс Дорнод — Хүний сайн сайхны төлөөх хөгжил” юм. Форумыг ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Росконгресс” сан зохион байгуулж байна.
Эх сурвалж: ТАСС агентлаг